“Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа”
Нутгийнхандаа “Мужаан Алтай” хэмээн танигдсан энэ залуугийн нэрийг анх удаа сонссон зарим нэг хүн “Алтанцэцэг байх даа яахав дээ. Өөр өгөх нэр олдоогүй юмуу. Хачин эмэгтэйлэг нэр” хэмээн хэлэх тохиолдол олон. Гэсэн ч ур чадвар, хөдөлмөр зүтгэлд эмэгтэй, эрэгтэй гэсэн нэрний ялгаа огт байхгүй гэдгийг С.Алтанцэцэг батлан харуулахаар анх үйлдвэрээ нээж байсан юм билээ.