Р.Оюун
"Торгоны зам-2025" олон улсын авторалли уралдааны оролцогчид өнөөдөр Баянхонгор аймгийг зорилоо. Жинхэнэ гал гарсан сорилтын уралдаан долдугаар сарын 12-22-ны өдөр зохион байгуулагдаж байна. Тодруулбал, мотоцикл, дөрвөн дугуйт, жийп, том оврын машин гэсэн төрлөөр Монгол Улсын нутаг дэвсгэрийг туулах юм. “Торгоны зам-2025" авто уралдаан нь Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө. Ингэхдээ тамирчид 5500 км замыг туулах бөгөөд Алтайн уулсад буюу далайн түвшнээс дээш 2500 метр өндөр уулархаг бүсэд барианд орно. Энэ жилийн уралдаанд 20 гаруй орны 750 гаруй оролцогч, 350 автомашин, мотоцикль, дөрвөн дугуйт, жийп, ачааны машин оролцож байна. Тэд энэ сарын 21-нд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын нутагт нэвтэрч, 22-нд нь хаалтын ёслолоо Горно-Алтайск хотод хийх аж. Энэ арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, "Газпром" НХН, БНХАУ-ы автомашин, мотоциклийн спортын холбооны хамтын ажиллагаатайгаар хэрэгждэг. 2010 оноос хойш "Торгоны зам" ралли нь Европын бүс нутгийн улс орон болох ОХУ, Хятад, Казахстан, Туркменистанд тогтмол зохиож ирсэн бөгөөд Монгол Улсад 2019, 2024 онд амжилттай зохион байгуулагдаж байсан.
Эх сурвалж www.zms.mn