Р.Оюун

Торгоны зам-2025” автораллигийн багийнхан 2025 оны 7-р сарын 16-нд Улаанбаатар хотноо түр буудаллаж, дараагийн бартаат замынхаа бэлтгэлийг хангаж байна. Тэд замынхаа эхний хэсгийг туулаад байгаа нь энэ юм. Харин одоо жинхэнэ жолооч, машин хоёрын шидийг үзэж шандсыг сорьсон элсэн нуруу, уул хад, тал хээр, гуу жалга хосолсон сорилтын зам эхэлж байгааг албаныхан хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан раллигийн тайзнаа зочилж, тэмцээнд оролцогчдод Монголын ард түмний нэрийн өмнөөс амжилт хүслээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа. Энэ төсөл нь улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тэрээрТоргоны замралли төслийн удирдагч Владимир Чагинтай хамт багуудын байршлаар явж, уралдаанчдын машинуудыг үзэж сонирхлоо. Авто раллист уралдааныг Орос, Казахстан, Узбекистан улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 2009 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Монгол Улсад 2019, 2024 онд энэ тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан.

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Торгоны замралли төслийн удирдагч Владимир Чагин нар оролцогчдод амжилт хүслээ.

 

Торгоны замолон улсын бартаат замын уралдаан жил бүр зохион байгуулдаг бөгөөд тус уралдаанд мэргэжлийн тамирчдыг түлхүү оролцуулдаг. Монгол Улсад зохион байгуулж байгаа учир монгол тамирчдыг эх орондоо тус уралдаанд оролцох боломжийг олгожээ. Монгол Улсаас цөөн тооны тамирчид мото болон жийпний төрөлд оролцож байгааг албаныхан хэлж байлаа. Олон улсын авторалли уралдаанд техникийн болон өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай байдаг учраас туршлагатай, мэргэшсэн уралдаанчдыг оролцуулдаг гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Энэ удаагийн авторалли уралдаанд дөрвөн төрлөөр өрсөлдөх бөгөөд жинхэнэ гал гарсан сорилтын уралдаан энэ сарын 12-22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Торгоны зам-2025” авто уралдаан нь Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө. Ингэхдээ тамирчид нийт 5500 км замыг туулах бөгөөд Алтайн уулсад буюу далайн түвшнээс дээш 2500 метр өндөр уулархаг бүсэд барианд орохоороо онцлог. “Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин 54 автомашин, 16 том оврын ачааны машин оролцохоор бүртгэгдсэн нь тус тэмцээний түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байв. Тус тэмцээнд Монголын хоёр тамирчин оролцож байсан. ХаринТоргоны зам-2024” авто уралдаанд 30 улсын 278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцож Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Монгол Улсад нэвтэрч Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар дамжин Улаанбаатар хотод барианд орж байсан. Монгол Улсаас Г.Галманах, П.Мөрөн нар тус автораллид амжилттай уралдаж байсан. Харин энэ жилТоргоны зам-2025” олон улсын авторалли уралдаанд монгол тамирчдаас Х.Амартүвшин, Б.Хатанбаатар, мото Пүрэвдорж нар оролцож байна.

Эх сурвалж www.zms.mn