П.Лхагважаргал

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. 

Өнгийн цэцэгс шиг дээлээр гоёсон наадамчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд чуулж, энэ жилийн анхны наадмын хуушуураа идэхээр хоолны асрын зүг цуварч байв. 

Энэ жил Төв цэнгэлдэх тойрсон асруудад нэг ширхэг хуушуур 3500-4000 төгрөгийн үнэтэй байна. Үүний сацуу ихэнх асруудад захиалга дарагдсан байх бөгөөд захиалга өгвөл 40 мунутаас хоёр цагийн дараа бэлэн болох ажээ.