П.Лхагва

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтноолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104  ой,  Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан долдугаар сарын 11-ны 07.00-11.00 хооронд боллоо. Энэ жилийн Үндэсний баяр наадмаар 153 азарга бүртгүүлж, 106 азарга гарааны зурвасаас шандас сорилоо.

  • Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач И.Золбоогийн хүрэн халзан азаргыг 9 настай Б.Мөнхбилэг унаж түрүү магнайд хурдлав.
  • Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн уясан Орхон аймгийн Баян-ӨндӨр сумын уяач Г.Бат-Эрдэнийн өрөөл халзан азаргыг 10 настай Г.Гансүрэн унаж аман хүзүүдэв.
  • Б.Лхагва-Очир уяачийн уясан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн азаргыг 9 настай Б.Намчин унан гуравлалаа.
  • Аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан Орхон аймгийн Баян-ӨндӨр сумын уяач Ч.Батжаргалын зээрэн чандмань азаргыг 13 настай Ц.Болд-Эрдэнэ унаж дөрөвлөв.
  • Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очирын уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хүрэн халзан азаргыг 10 настай Б.Наранбаатар унаж айргийн тавд хурдлууллаа.