Ц.МЯГМАРБАЯР
Улаанбаатар хотноо энэ сарын 12-13 ны өдрүүдэд ШУТИС-д “Эрчим хүчний шилжилт- технологи ба экологи /ICETTE-2025/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь дэлхий дахин тогтвортой эрчим хүчний систем рүү шилжиж байгаа энэ үед эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт зэрэг харилцан уялдаатай асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагаа, инновац, мэдлэг солилцоог дэмжих зорилготой гэдгээр онцлог юм.
Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын Эрчим хүчний реформын үндэсний хороо, Эрчим хүчний яам, ШУТИС дэмжин оролцож байна.
Мөн Монгол, Хятад, ОХУ, Пакистан, Америк, Энэтхэг, Солонгос зэрэг долоон орны эрдэмтэн, судлаач 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Гадаадын орны төлөөлөгчдөөс зарим нь онлайнаар илтгэлээ тавихаар оролцож байгаа аж. Хурал хоёр өдөр үргэлжилж “Эрчим хүчний бодлого, төлөвлөлт ба эдийн засаг”, “Эрчим хүчний шинэ техник, технологи”, “Сэргээгдэх эрчим хүч ба экологийн асуудал” зэрэг сэдвүүдээр 40 орчим илтгэл тавигдана.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 110 (7607)