Алтан соёмбот Төрийн далбаагаа цэнгүүлэн мандуулж, цэргийн ёслолын жагсаал боллоо
Өнөөдөр Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг анх 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулан хүндэтгэл илэрхийлж ирсэн. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн далбаа мандуулах ёслолд зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо.
Уржигдар 19 цаг 27 мин