“Орхон хонь бий болгох санаа 1927 онд Францад төрсөн”

Монгол Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Францад суралцаж байсан монголчуудын тухай үзэсгэлэн 2025 онд гарч байсан. Энэ жил монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойтой холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан төрийн бусад байгууллага, судлаачидтай хамтран "Алс газар сурахаар одогсод: 100" үзэсгэлэнг өнгөрсөн сард "Монголын үндэсний музей"-д гаргасан. Үзэсгэлэнгийн үеэр өрнө дахинд анх суралцсан хүмүүсийн үр сад уулзан өвөг дээдсийнхээ дурсамжийг хуваалцаж, дурсгалын зураг авахуулсан.

1926-1930 оны хооронд Франц улсын Парис хотын Michelet de Vanves лицей сургуульд суралцаж байсан анхны дөрвөн монгол сурагчийн нэг Т.Аюурзанын (1910-1972) зээ хүү Э.Амарыг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа урьж ярилцлаа. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын аваргууд тодорлоо

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж аваргуудаа тодрууллаа.  Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин таван ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Б.Билэгчулуун: Ашиг төвлөрүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулууныг урьж ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.