“Ахмад настнуудын эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжинэ.”
Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа өрнүүлж ирсэн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид “Бурханы сүм” гэх) бүс нутгийнхаа ахмад настнуудад зориулсан тусгай хандивын үйл ажиллагаа зохион байгууллаа. Бурханы сүмийнхэн 23-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд зочлон, ширээний теннисний ширээ, дартсын тоглоомын хэрэгсэл, гантель гэх мэт спортын хэрэгслүүдийг хандивлалаа. Энэхүү хандив нь “Ахмадын өдөр” (10 дугаар сарын 1)-ийг тохиолдуулан ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ халуун дулаан харилцаа, эв нэгдэл бүхий бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Тус өдрийн 13 цагт Бурханы сүмийн итгэгчид 18 дугаар хорооны ажлын албанд хүрэлцэн ирэхэд 18 дугаар хорооны Засаг дарга Б.Дорждагва халуун дотноор хүлээн авч, “Үргэлж сайхан сэтгэлээр манай хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж олон төрлийн ажилд манлайлан идэвхитэй оролцдог Бурханы сүмийхэндээ баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ.

Бурханы сүмийн төлөөлөгч хэлэхдээ “Гэр бүл, нийгмийнхээ төлөө бүх амьдралаа зориулж ирсэн ахмад настнууд маань эрүүл саруул, эрч хүчтэй, аз жаргалтай амьдрахыг хүсэж, сүмийн гишүүд итгэгчид сэтгэл зүрхээ нэгтгэн энэхүү хандивыг бэлтгэлээ. Цаашид ч хорооныхоо иргэдэд анхаарал халамж үзүүлж, хандив тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн хэллээ.
Хандивын үйл ажиллагаанд оролцсон Э.Энхцэцэг: “Жил бүр 18-р хороотой хамтран ахмад настан бага насны хүүхдүүдэд туслах, байгаль орчныг хамгаалах үйлсэд нэгдэн оролцож байгаадаа туйлын баяртай байна. Цаашид мөн олон арван хүмүүнлэгийн сайн дурын ажил хамтдаа хийж олон хүн баярлуулах үйлсэд хувь нэмрээ оруулах байх гэж итгэж байна. 18-р хорооны бүх ажилтан, албан хаагчдад ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн бол, Т.Цэндцэсэм: “Биднийг чин сэтгэлээсээ халуун дотноор хүлээн авсан та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлжээ.
Бурханы сүмийнхэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөрш нийгэмдээ туслахын зэрэгцээ цус хандивлах, боловсролыг дэмжих, халамжийн байгууллагуудад зочлон тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон талт сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсаар иржээ. Жил бүрийн Цагаан сар болон Ахмадын өдрийг тохиолдуулан ганц бие ахмад настнууд болон тусламж шаардлагатай иргэдэд хүнсний бүтээгдэхүүн, хандив тусламж хүргүүлж, хүүхдүүдэд бэлэг тараах зэргээр хорооныхоо иргэдэд тогтмол халуун сэтгэлээр тусламж дэмжлэг үзүүлсээр иржээ.

Мөн Налайх дүүргийн Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хан-Уул дүүргийн Богдхан уул, Яармагийн бүс дэх Олон улсын цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад мод тарих, орчны цэвэрлэгээ хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, байгалийн үзэсгэлэнт орчныг хамгаалах, цэвэр сайхан байлгахад хувь нэмрээ оруулсаар ирсэн байна.
Эдгээр тогтмол хэрэгжүүлсэн нийгмийн сайн үйлсийн ажлыг нь өндрөөр үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, биеийн тамирын сайд, Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга зэрэг төрийн байгууллагын удирдлагаас өргөмжлөл, талархлын бичиг болон бусад шагналуудыг хүртээж байжээ.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (watv.org)
Бурханы сүм нь дэлхийн 175 улс оронд 7800 гаруй сүмтэй, 4 сая гаруй итгэгч гишүүнтэй, Библийн үнэнд тулгуурлан Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг глобал сүм юм. 1964 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд энэ жил байгуулагдсаны 62 жилийн ойгоо тэмдэглэж байна. “Хөршөө өөрийн бие мэт хайрла” хэмээх Христийн сургаалыг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, ядуурал, өлсгөлөнг бууруулах, боловсролыг дэмжих, эрүүл мэнд, нийтийн эрүүл ахуйг дэмжих, тогтвортой, аюулгүй нийгэм бий болгох, энх тайван, хүртээмж, эв нэгдлийг дэмжих зэрэг 6 үндсэн чиглэлээр дэлхий даяар 50 мянга орчим нийгмийн сайн санааны үйл ажиллагаа явуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрд эв нэгдэл, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал, БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Их Британийн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Конгрессын дээд одон, тэргүүн дээд байгаль орчны шагналууд гээд дэлхийн улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас 6200 гаруй шагнал, өргөмжлөл, талархлын бичиг хүртээсэн байна.
