Ц.Наранчимэг: Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва бол хориглогдсон дууны өвийг хадгалан, таван өөр аялгууг нэгтгэн дуулсан гавьяатан юм

Монголчуудын соёл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болох уртын дууны гайхамшгийг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн эрхэм бол 20-р зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва билээ. Тэрээр Хурх, Биндэр, Баянбараат, Боржигон, Хар дэл зэрэг таван аялгууг нэгтгэн дуулж, уртын дууны дэг жаягийг хадгалан, өвлүүлсэн хосгүй гавьяатай нэгэн юм. Тэгвэл энэхүү агуу эрхмийн намтар, уран бүтээлийг нарийвчлан судалж, баримтат өвийг нь олон нийтийн хүртээл болгох ажилд шамдаж буй хүн бол “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн, соёл судлалын доктор Ц.Наранчимэг юм. Түүний Ж.Дорждагва судлалд хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөр болоод бусад зүйлсийн талаар ярилцсаныг “Зууны мэдээ” сонин энэ удаа онцлон хүргэж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Америкийн тусгаар тогтнолын өлгий Филадельфи хот

...АНУ-ын Филадельфи хот. Агаарын хэм аль хэдий нь фаренгейтийн 103 буюу цельсийн 39 хэмийг зааж байв. Гадаа голдуу гэр бүлээрээ хүмүүс 230 орчим жилийн өмнө энэ улсын Конгресс хуралдаж байсан танхимд орох цагаа хүлээн эргэн тойрныг ажин дугаарлацгаана.
Америкт ойрын өдрүүдэд халалт ихэсч, Европыг бужигнуулсан их халуун ойртож байгаа тухай анхааруулга үе үе newsfeed дээр гарч ирнэ. Гэсэн ч нэгэн цагт Америкийн түр нийслэл байсан Филадельфи хотын түүхэн барилгад орох гэж дугаарласан 100 гаруй хүн лав түүртэж ядарсан шинжгүй, харин музейн тайлбарлагчийг ам хуурай байлгах завдалгүй асуулт асуун сониучирхана. Гэр бүлээрээ, хүүхдүүдээ дагуулсан хүмүүс ээлжээ хүлээн зогсонгоо хүүхдүүддээ "Америк яг эндээс эхэлсэн" хэмээн тайлбарлах нь сонсогдох аж.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Б.Наранцэцэг: Цээжээр хүчтэй өвдөх, толгой эргэх, хүзүү хөших, нүд харанхуйлах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай

-Манай эмнэлэгт зүрхний цохилт нь 33 хүртэл буурсан ахимаг насны эмэгтэй ирж, хэм баригч аппарат Шастын нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт суулгуулсан. Гэвч тухайн өвчтөний биеийн байдал хоёр сарын турш дээрдээгүй. Тиймээс аппаратыг шалгуулахад аппаратын цахилгаан дамжуулагч утасны нэг электрод сул байсан гээд дахиж хагалгаанд орсон.Энэ бол эмч бидний алдаа байсан байх.Муу шалгаж,муу хянасан асуудал. Зүрхний хэм алдагдлын эм тогтмол ууж байсан тулдаа өвчтөний биеийн байдал хүндрээгүй.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.