Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг

Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүндээ хамгаалж чадахаа больсон. Үүнээс болоод парламентын дархлаа гэдэг зүйл үгүй боллоо” гэх шүүмжлэлд байнга өртөх болсон. Харин, УИХ-ын нэр хүнд унахад гишүүдийн ёс зүй нөлөөлж, тэр нь парламентын дархлааг үгүй хийж байгаа гэх “онош”-ийг олон нийт, төрийн зарим институтын зүгээс тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хүчтэй хөндөгдөж, хууль хүртэл гаргахдаа тулаад байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

М.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой

 “Сээр цохих буруу, тэр тусмаа эмэгтэй хүн сээр цохидоггүй” гэх үгийг бид хаа нэгтээ сонсож байсан байх. Энэ бол үнэн бодитой мэтээр бидний тархинд суусан хэвшмэл ойлголтын нэг хэлбэр гэж болно. Харин бодит байдал дээр Сээр шалгахад хүйс хамаагүй бөгөөд энэ спортоор тууштай хичээллэж яваа цөөхөн эмэгтэйн нэг М.Анужинг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцоллоо.  Тэрээр Төв аймгийн Баян суманд төрж өссөн бөгөөд 18 наснаасаа эхлэн сээр шалгах тэмцээнүүдэд оролцож, энэ спортод дурласан нэгэн юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

З.Боргилмаа: Улс төрийн ийм бохир орчинд сэтгүүл зүйг "томоотой" байхыг шаардах боломжгүй

Эрүүгийн хуулийн 13:14 “худал мэдээлэл тараах” зүйл нь Үндсэн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, үүнийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдан төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төслийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.