“Шимт агро холдинг” ХХК-ийн зөвлөх З.Батчулууныг "Бизнес хөгжил" буланд урьж ярилцав.

 

-Сүүлийн үед тариаланчид тосны ургамал болох рапс ихээр тариалах боллоо. Энэ нь талбайн үржил шимд хэрхэн нөлөөлөх вэ?

-Тариаланчид тосны ургамал тариалах нь  нэмэгдлээ. Уг нь нийт талбайнхаа 30 хувиас илүү тариалж болохгүй. Хөрсийг үржил шимгүй болгодог, элэгдүүлдэг тул  тосны ургамал тариалсан бол дараа жил нь тухайн талбайдаа тэжээлийн ургамал, овьёос, эрдэнэ шиш гэх мэт өөр зүйл тарих хэрэгтэй.  Тосны ургамал  нь хөрснөөс шим тэжээл их дайчилж ургадаг онцлогтой. Дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг одоогийн түвшнээс бууруулж болохгүй. Гурилын импортын татварыг тэглэсний дараа зарим тариаланч хойноос хямд үр авч тариалсан атлаа буудайгаа дотоодын үрээр тарьсан бидэнтэй ижил үнээр худалдсан. Энэ нь иргэдэд ч, тариалагч бидэнд ч хохиролтой байна. Гурилын үнийг бууруулах гэж гаргасан шийдвэр зорьсондоо хүрсэнгүй.  Энэ дутагдлыг дахин давтаж болохгүй.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.24 № 34 (7776) дугаарыг захиалан уншина уу.

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn