Цэргийн урлагийн тайзнаа ёсолсон он жилүүдийн эзэн

2026 оны босгон дээр олон сайхан эрхэм ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн шагнал хүртсэн. Түүний нэг нь Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач, дэд хурандаа Л.Баттөр байв. Тэрээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойгоор Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээн эрхэм хүндтэй шагналыг энгэртээ гялалзуулав. “Зууны мэдээ” сонин шинэ оны анхны “Амьдралын тойрог” буландаа шинэхэн гавьяат, дэд хурандаа Лхаажавын Баттөрийг урьж, түүний амьдрал, уран бүтээлийн тухай ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Ц.Сувданцэцэг: Нийгмийн хөгжилд иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой чухал үүрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн мэргэжилтэн Ц.Сувданцэцэгийг урьж ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах болсноо улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагууд зарласан. Тэд АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах Их хурлаа 2026 оны нэгдүгээр сарын 13-нд “Корпорэйт” зочид буудлыг “Конвишн” танхимд хийхээр болжээ. Тус хөдөлгөөнд нэгдэж, Их хуралд нь оролцох иргэдийг шинэ оны эхний өдрөөс бүртгээд эхэлжээ. Мөн, фейсбүүкийн https://www.facebook.com/share/1A5ADXaARy/ хаягтай холбогдож мэдээлэл авахыг зөвлөсөн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу