Чингис хааны сургаалаар тэтгэгдэж амьдарсан эрхэм

Энэ жилийн “Монгол бахархал”-ын өдрийн гол хүн нь академич С.Нарангэрэл байлаа. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж, Монгол түмний өмнө хийж бүтээсэн зүйлтэй, бахархах түүхтэй нэгэн болохоо тунхаглаж чадлаа. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн Содовсүрэнгийн Нарангэрэлийн тухай онцлон хүргэж байна. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102935
Б.Наран: Технологийн салбарынхан дундаа мөс зүсэж, гадны зах зээлд гарч чадсан
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад дэлхийн зах зээлд гарч чадсан технологийн компани болох “erxes Inc” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Наранг урьж, ярилцлаа.
Б.Наран нь тус компанийг 2018 онд хамтран үүсгэн байгуулж, 2024 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Харин Erxes- Бизнесийн үйлдлийг системийн хувьд 2018 онд АНУ-ын Цахиурын хөндийд Эрксис Инк нэрээр өрх тусгаарласан юм. Өнөөдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны үнэ 1.9 ам.долларт, компанийн үнэлгээ 22 сая ам.долларт хүрч, 160 гаруй хөрөнгө оруулагч нараас 2.89 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102937
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир АН-ын дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ
МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгосон. Тэр өдөр бямба гариг байв. Харин 17-ны даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таарахгүй. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ” хэмээн мэдэгдэл хийсэн.
Гэвч, үүнээс ердөө гурав хоногийн дараа 20-ны өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж “…Намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлье” хэмээн тогтож, үдээс хойш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Үүний дараа О.Цогтгэрэл “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир би Бүлгийн даргаараа үлдэх нь зөв юм байна” гэчихсэн нь АН-ынхны гол лидерүүдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийг хүлээгээд байна. Дэлгэрэнгүй унших: https://www.polit.mn/a/108636

