Ирэх онд зэс, алтны ханш өсөж, нүүрснийх тогтворжино

Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай, хоёр хөршийн эдийн засаг, дотоод улс төр, БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн эрэлтээс хамаардаг Монгол орны хувьд 2026 оны хүлээгдэж буй төлөв, төсөөлөл, таамаг чухал сэдэв юм. Манай эдийн засагчид ирэх оны эдийн засгийн таамаг төсөөллөө олон улсын судалгааны байгууллагуудын судалгаанд үндэслэн хийж байна. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн, Н.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ирэх оны эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүн, металлын үнэ ханш хэрхэх талаар тэд дараах байр суурийг илэрхийлэв. https://www.polit.mn/a/108586

 

Цахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг

Иргэн М.Сумъяабазарын хувьд сур, суран эдлэл хийж өөрийн сошиал хуудсаар худалдан борлуулдаг. Үйлчлүүлэгчид нь утасны дугаараа худалдан авах гэж буй зүйлийнхээ доор үлдээснээс болж 72011013 гэсэн дугаараас залган  урьдчилгаагаа шилжүүлээд захиалга нь бэлэн болохоор үлдэгдэл мөнгөө явуулаарай. Барааг нь бэлэн болохоор унаанд тавиад явуулна гэсэн цахим залилах гэмт тохиолдол удаа дараа гарчээ. Энэ мэтчилэн цахим залилан бидний эргэн тойронд гарсаар хүмүүсийг санхүү, сэтгэл зүйн дарамтад оруулж байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ цахим залилан хэмээх чимээгүйгээр нийгмийн  сэтгэл зүйг хохироож буй дэлгэцийн цаана өрнөх гэмт хэргийн талаар хөндлөө. https://www.zms.mn/a/102860

 

Т.Эрдэнэ-Очир: Нэрт эрдэмтдийн бүтээл туурвилын үрээр монгол хэл бичгийн салбар нь Монгол судлалын сонгодог чиглэл болж хөгжсөн

-Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байсан хүнд хэцүү цаг үед эх орныхоо нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт ажиллах дээд боловсролтой мэргэжилтэн, боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болж байв. Ингээд Монгол Улсын ууган их сургууль болох Монгол Улсын Их Сургуулийг 1942 онд байгуулсан нь Монгол Улсад орчин үеийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх түүхэн үйл явдал болсон юм. МАХН-ын X хурлын шийдвэрийг үндэс болгож БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар “Улаанбаатар хотноо Улсын Университет (Улсын их сургууль) байгуулах тухай” 45 дугаар тогтоолыг баталж, түүнээс хойш 1942 он хүртэл олон үе шаттай бэлтгэл ажлыг хийж дуусган, Монгол Улсын Их Сургуулийг 1942 оны 10-р сарын 05-нд нээж, мал эмнэлэгийн факультет, хүн эмнэлэгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 факультетын 90 гаруй оюутантай хичээлээ эхлүүлж 1946 онд анхны төгсөлтөө хийж байжээ. https://www.zms.mn/a/102861