Н.Жаргалмаа

Шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар ухаалаг буюу автомат жолоодлоготой автомашин, нийтийн тээвэр хэдийн үйлдвэрийн байранд бэлэн болсон. Харин одоо үйлдвэрлэгчид эрх баригчидын зөвшөөрөл болон олон нийтийн итгэлийг олж авах хэрэгтэй. Тиймээс БНХАУ өнгөрсөн долоо хоногт тэдгээр автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэгч есөн компанид замыг хөдөлгөөнд оролцох эрхийг олгосон байна. Ингэснээр жолоочгүй автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх явцыг хурдасгах болно хэмээн тус улсын зам тээврийн яамнаас мэдээллээд байна.

Автомат жолоодлогын технологийг олон жилийн турш хөгжүүлж ирсэн “BYD”, "Nio" "Changan Automobile", “GAC”, “SAIC” зэрэг Хятадын томоохон үйлдвэрлэгчид эхний эхний ээлжийн туршилтыг хийх эрхийг авсан байна. Туршилтад замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс шаардлагатай нөхцөлд жолооч автомат жолоодлогыг салгах тохиргоотой ба үлдсэн автоматжуулалтыг үйлдвэрлэгчид хариуцах юм. Автомат жолоодлогыг үндсэндээ таван түвшинд ангилдаг. Нэгдүгээр түвшинд жолоочид туслах функциуд замын турш хянаж байдаг бол тавдугаар түвшинд бүрэн автоматжиж өөрийгөө жолоодох чадамжтай. Харин БНХАУ-ын туршилтад оруулж буй автомашинууд нь гурав дугаар түвшний өөрөө удирдлагатай. Тодруулбал жолооч зарим тохиолдолд автомат горимыг идэвхжүүлэх боломжтой.

Эх сурвалж: www.zms.mn