Исландын бүх нийтийн санал асуулгаар иргэд Европын холбоо /ЕХ/-нд элсэх тухай хэлэлцээг дахин эхлүүлэхийг дэмжсэнгүй. Саяхан болж өнгөрсөн санал асуулгад оролцогчдын 53 орчим хувь нь хэлэлцээг сэргээхийг эсэргүүцсэн бөгөөд ирц 82.5 хувьтай байв. Исланд 2009 онд ЕХ-д элсэх хүсэлт гаргаж, 2013 онд хэлэлцээгээ зогсоосон. Тус улс одоо ЕХ-ны гишүүн биш боловч Европын эдийн засгийн бүс (EEA) болон Шенгений бүсэд багтдаг тул Европын нэгдсэн зах зээлтэй нягт холбоотой хэвээр байна. ЕХ-д элсэхийг эсэргүүцэгчдийн гол санаа нь үндэсний бүрэн эрх, ялангуяа загас агнуурын салбарын хяналтаа хадгалах асуудал байжээ. Харин Исландын Засгийн газар олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, Арктикийн бүсийн хурцадмал байдал нэмэгдэж буй үед ЕХ-той илүү нягт харилцаатай болох нь улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдалд тустай гэж үзсэн байна.
Эх сурвалж: zms.mn