Н.Жаргалмаа
Өмнөговь аймгийн залуучууд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нарын асуудалд хяналт шалтгалт хийхийг иргэд олон нийтээс хүслээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын багш А.Түвшинбаяр "Манай аймаг нь уул уурхайд түшиглэсэн орон нутгийн иргэд эдийн засгийн байдлыг нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Гэвч аймгийн ИТХ-ын нэр бүхий гишүүд өөрт болон өөрийн хамаарал бүхий цөөн хэдэн хүмүүст ашигтнй байдал бий болгон ажиллаж байна. ИТХ-ын эдгээр гишүүд нь иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах үндсэн чиг үүрэг хүлээсэн байдаг. Гэвч сүүлийн үеэд нүүрстэй холбоотой олон талын асуудал, газрын наймаа зэрэг олон төрлийн асуудал холбогдож байгаа нь эдгээр хүмүүст хангалттай шаардлага тавихгүй байна гэж харж байна. Бидний энэхүү хурлыг зорилго нь дан ганц Өмнөговь аймаг бус бусад орон нутгийн залуус аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч нарт хяналт, шаардлага тавих тогтолцоо бий болгоосой хэмээн уриалж байна" хэмээн хэлэв.
Мөн Өмнөговь аймгийн залуучуудын төлөөлөл хуульч Ц.Ууганцэцэг "Бид нийтийн ашиг сонирхлын асуудлыг УИХ-д чиглүүлэх хэлэлцсээр ирсэн. Гэвч бодит байдал дээр аймгийн иргэдийн эрх ашгийг хэрэгжүүлэх тэдний төлөөлөхөөр сонгогдсон ИТХ"ын гишүүд өнөөдөр ажлаа хийхгүй байна. Тэд төрөөс олгогдсон төсөв, ард иргэдээс ирсэн саналыг үнэгүйдүүлж өөрт хамаарал бийй цаан хэдэн хүмүүст ашигтай ажиллаж байна. Үүнд төсвийн хяналтыг сайжруулаасай хэмээн хүсэж байна. Орон нутгийн асуудал болн дан ганц Өмнөговь аймагт үүссээд бид өнөөдөр асуудал ярьж байгаа биш бүхий л аймагт ижил иргэд нийтйин эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс залуучууд өөрсдийн орон нутагт шааардлагыг тавьж хяналтыг бий болгоход идэвх зүтгэлтэй оролцоорой хэмээн уриалмаар байна" гэв. Тэдний зүгээс дахин ирээдүйн боломжоо хэн нэгэн нэр бүхий этгээдэд хулгайлуулахгүйн тулд залуучуудын хяналт хэрэгтэй гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn