М.АЛТАНТУЯА

 

Уул уурхайн компаниуд хүүхэд, хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар төрийн өндөрлөгүүдэд хандан экологич Д.Туяа мэдээлэл хийлээ.

Экологич Д.Туяа “Уул уурхайн компаниуд хүний болон хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан орчин цагт Монгол хүний эрхийг хамгаалах хилс хэргээр хэлмэгдээд байгаа иргэдийг цагаатгах, нөхөн олговор олгох, талаар шинэ хууль санаачлан, баталж өгөхийг хэлмэгдэгсдийн өдөр би онцгойлон хүсэж байна.  Би 2008 оноос эхлэн хүний эрх, байгаль орчныг хамгаалах  чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд уул уурхайн олборлолтын бүсэд амьдарч буй иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг газар дээрээс нь баримтжуулж, тэмцэж ирсэн. Энэ цагаас хойш миний нэр төрд халдан, гэр бүл, сэтгэл санааг минь тайван байлгахаа больсон. Байгаль орчныхоо төлөө тэмцэж байгаа хүмүүсийг хилсээр гүтгэх шахаж дарамт үзүүлэхээ болих хэрэгтэй. Хилс хэлмэгдэлтээр яллагдаад байгаа хүмүүсээ хамгаалах шинэ хуультай болмоор байна. Энэ хууль 1990 оноос хойш шинэчлэгдээгүй байна” гэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn