Б.НАНДИН

Кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гарагт болов. Өнгөрсөн онд нээлтээ хийсэн дэлгэцийн бүтээлүүдээс чансаагаараа тэргүүлсэн уран бүтээлчдийг зарладаг энэхүү наадмын гол өрсөлдөөн “Barbie”, “Oppeinhimer”, “Succession” киноны уран бүтээлчдийн дунд өрнөлөө. Учир нь “Barbie”, “Succession” кинонууд хамгийн олон номинацид нэр дэвшсэн бол “Оппенхаймер” хамгийн олон шагналын эзэн болов.

“Оппенхаймер”-ын уран бүтээлчид нийт найман номинацид өрсөлдсөнөөс драм төрлийн шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй туслах дүр, хөгжмийн зохиол гэсэн таван шагналын эзэн болсон. Харин  "Барби" киноны хувьд есөн номинацид нэр дэвшсэн ч хоёрынх нь эзэн болов. Телевизийн цувралын шилдэгүүдээр “Succession” тодорч, шилдэг цуврал, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, эрэгтэй туслах дүр гэсэн дөрвөн шагналыг гардав.

81 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд 

  • Телевизийн цуврал мюзикл, инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүр – Жереми Аллен Уайт “The Bear”
  • Телевизийн цуврал мюзикл, инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр – Эёо Эдебири “The Bear”
  • Телевизийн драма шилдэг эрэгтэй дүр – Кьеран Калкин “Succession”
  • Телевизийн драма шилдэг эмэгтэй дүр – Сара Снүүк “Succession”
  • Хязгаарлагдмал цуврал, антологийн цуврал эсвэл телевизэд зориулсан киноны шилдэг эрэгтэй дүр – Стевен Еун “Beef”
  • Хязгаарлагдмал цуврал, антологийн цуврал эсвэл телевизэд зориулсан киноны шилдэг эмэгтэй дүр – Али Вон “Beef”
  • Телевизийн олон ангит шилдэг драма – “Succession”
  • Шилдэг хязгаарлагдмал цуврал, антологийн цуврал эсвэл телевизэд зориулсан кино – “Beef”
  • Телевизийн шилдэг эрэгтэй туслах дүр – Мэттью Макфаден “Succession”
  • Телевизийн шилдэг эмэгтэй туслах дүр – Элизабет Дебики “The Crown”
  • Телевизийн шилдэг мюзикл, комеди – “The Bear”
  • Стэнд-ап комеди шилдэг үзүүлбэр – “Ricky Gervais: Armageddon”
  • Мюзикл, комеди төрлийн шилдэг кино – “Poor Things”
  • Драма төрлийн шилдэг кино – “Oppenheimer”
  • Англи хэл дээрх бус шилдэг кино – “Anatomy of a Fall”
  • Шилдэг зохиол – “Anatomy of a Fall”
  • Шилдэг киноны дуу – Билли Эйлиш “What Was I Made For?” “Barbie”
  • Шилдэг эрэгтэй туслах дүр – Роберт Дауни Жр. “Oppenheimer”
  • Шилдэг эмэгтэй туслах дүр – Да’Вине Жой Рэндольф “The Holdovers”
  • Мюзикл, комеди төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин – Пол Жиаматти “The Holdovers”
  • Шилдэг анимейшн кино – “The Boy and the Heron”
  • Драма төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин – Киллиан Мерфи “Oppenheimer”
  • Драма төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин – Лили Гладстөүн “Killers of the Flower Moon”
  • Мюзикл, комеди төрлийн шилдэг эмэгтэй жүжигчин – Эмма Стөүн “Poor Things”
  • Шилдэг найруулагч – Кристофер Нолан “Oppenheimer”
  • Шилдэг хөгжмийн зохиол – Людвиг Гуранссон “Oppenheimer”
  • Кино урлаг ба "Box Office"-ийн амжилт – “Barbie”

Эх сурвалж: www.zms.mn