К.АНУ
Хонконгийн Жордан дүүрэгт барилгын гадна байрлуулсан шат хазайж, агаарт дүүжлэгдэн аюултай нөхцөл үүссэн тул гал сөнөөгчид очиж буулгажээ. Энэ явдал мягмар гарагийн шөнө дунд орчимд Остин зам дахь Пак Он барилгад болсон байна. Агааржуулагч солих ажлын хүрээнд барилгын нэгдүгээр давхарт 1.5х1.5 метрийн хэмжээтэй шат байрлуулсан байжээ.
Гэвч шатны тулгуур хэсэг хөдөлж, барилгын гадна талд дүүжлэгдэн үлдсэн байна. Үүнийг анзаарсан түрээслэгч байрны эзэнд мэдэгдэж, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.
Гал сөнөөгчид шат ашиглан аюултай болсон бүтцийг буулгасан байна. Урьдчилсан мэдээллээр уг шатыг даваа гарагийн өглөө угсарсан бөгөөд хараахан буулгаагүй байсан аж. Хажуугаар өнгөрсөн автомашин тулгуур хэсгийг мөргөснөөс шат хазайсан байж болзошгүй гэж үзэж байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Аврах ажиллагааны үеэр Хун Хом чиглэлийн замын нэг эгнээг түр хугацаагаар хаасан гэж The Standard мэдээлсэн байна.
Эх сурвалж: zms.mn