Н.Жаргалмаа

Газын зурваст дахин гал нээснээс хойш долоон 7 хоногийн дараа буюу энэ сарын 25-нд мөргөлдөгч талууд Катарын зуучлалтайгаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Дөрвөн хоногийн хугацаатай тус гэрээгээр хоёр тал өөрсдийн барьцааны хүмүүсийг сулласан. Хэлэлцээрийн эхний өдөр нийт 13 Израил иргэн, 10 Тайланд, Флиппин иргэнийг Палестины талаас сулласан. Харин Израилийн талаас нийт 39 палестин хүүхэд эмэгтэйчүүдийг сулласан байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Бид дөнгөж сая барьцаалагдсан хүмүүсийн эхний хэсгийг солилцлоо. Эхний ээлжинд хүүхэд, эмэгтэйчүүдийг буцаалаа. Бид цаашлан Израилийн бүхий л барьцаалагдсан хүмүүсийг суллах болно гэдгээ амлаж байна" хэмээн хэлсэн билээ.

Мөн энэ үеэр НҮБ Газын зурваст яаралтай тусламжыг нэмэгдүүлэхээр ажиллажээ. Гал нээснээс хойш НҮБ, Олон улсын улаан загалмай болон бусад байгууллагууд яаралтай тусламж, иргэдийн аюулгүй байдлыг голлон анхаарсан. Бүс нутагт үүсэн хүндрэлтэй харьцуулахад дээрх тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм. 

Ойрхи Дорнодын дээрх асуудалд зуучлагчаар ажиллаж буй Катарын зүгээс Газын зурвас дахь түр гал зогсоох эвлэрлийн гэрээг дахин хоёр хоногийн хугацаатай сунгах болсон талаар мэдээллээ.

Эх сурвалж: www.zms.mn