З.БАТЦЭЦЭГ

Кирстен Данст

Түүнийх анх гурван настай байхад ээж нь кинопробд авчирч байсан. Долоон настайдаа анх “Нью-Йоркийн түүх” кинонд тоглосон. “Цус сорогчтой хийсэн ярилцлага” киногоор алдарт гарчээ.

 

Натали Портман

1994 онд Люк Бессоны найруулсан “Леон” кинонд тоглож 13 насандаа нэрд гарчээ. Матильдагийн дүрд 2000 гаруй охид шалгуулсанаас Натали тэнцжээ.

 

Жоди Фостер

Анх 3 настайдаа нарны тос рекламдаж дэлгэцнээ гарсан. Хожим нь телевизийн цуврал кинонууд болон Уолт Диснейн кинонуудад тогложээ. 1976 онд “Таксины жолооч” киноны насанд хүрээгүй биеэ үнэлэгч охины дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

 

Скарлетт Йоханссон

Охиныг 5 нас хүрэнгүүт ээж нь рекламанд тоглуулах гэж шалгаруулалтанд дагуулж явдаг болов. Зөвхөн 5 жилийн дараа тэдэнд аз тохиожээ. 10 настайдаа тэрээр “Норт” кинонд жижиг дүр бүтээв. Үүнээс хойш тэрээр олон алдартай кинонд тоглосон юм.

 

Риз Уидерспүүн

14 настайдаа Риз найзын хамтаар кинопробд очин “Саран дээрх хүн” кинонд тогложээ.

 

Элайжа Вүд

Тэрээр “Авалон” кинонд тоглоход 9 настай байжээ. Үүний дараа тэрээр нэрд гарч, олон арван кинонд тоглох болсон юм.

Эх сурвалж: www.zms.mn