Н.ЖАРГАЛМАА

 

Италийн өмнөд хэсэгт орших Сицилид байрладаг “Этна” галт уул өнгөрөгч ням гарагт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас бүс нутгийн байдал хүнд байна. "Этна" нь Европ тив дэх хамгийн том идвэхтэй галт уул бөгөөд энэ оны тавдугаар сард бага хэмжээний дэлбэрэлт болж байсан юм. Галт уулын дэлбэрэлтийн дараагаар их хэмжээний бороо орсныг нутгийн удирдлагаас мэдээлэжээ. "Этна"  нь нийт 3.330 метрийн (10,925 фут) өндөр галт уул юм. Дэлбэрэлтийн улмаас газар дундын тэнгисийн арлын дээгүүр их хэмжээний лаав, үнс асгарчээ. Лаавын урсгал үүр цайхын өмнө багассан ч тогоонуудын нэгээс үнс тасралтгүй асгарсаар байгаа аж. Энэхүү дэлбэрэлт нь 1992 онд болж байсан дэлбэртийн дараагаар орж буй том хэмжээний дэлбэрэлт юм. Эрх баригчдын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу Катания хот руу очих болон буцах нислэгүүдийг орон нутгийн цагаар өглөөний 06:00 цаг хүртэл түр зогсоосон ба даваа гарагт үйлдэгдэх байсан хуваарьт нислэгүүдийг бусад онгоцны буудлууд руу шилжүүлэх зохицуулалт хийсэн байна.

Итали улсын хувьд зуны амралтын оргил үе таарч байаа бөгөөд Катания нь аялал  жуулчлалын онцгой бүс билээ. Хотын дарга Энрико Трантино гудамж талбай их хэмжээний үнсэнд дарагдсан тул ирэх 48 цагийн турш хот доторх мотоцикль, унадаг дугуйн хэрэглээг хязгаарлаж, гулгамтгай нөхцөл байдлын улмаас автомашинуудыг 30 км/цаг (19 миль)-аас ихгүй хурдтай зорчих тушаалыг ням гарагт гаргасан байна. Өнгөрсөн сард нисэх буудалд гарсан түймрийн улмаас уг хотын нисэх онгоцны буудлыг хаагаад байсан ба саяхан үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлээд байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 161 (7146)