Н.Жаргалмаа

Итали улс цаг уурын өөрчлөлт болон аялал жуулчлалын нөлөөллөөс хотыг хамгаалах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байгаа улмаас Венеци болон бусад соёлын өвийг устах эрсдэлтэй хэмээн үзэж “Дэлхийн аюулд өртсөн өвийн жагсаалт”д оруулахыг ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд зөвлөжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвийн мэргэжилтнүүд нь НҮБ-ын соёлын агентлагийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 1157 дурсгалт газрын нөхцөл байдалтай жил бүр тогтмол танилцдаг. Тэд ирэх  есдүгээр сард Эр-Рияд хотод болох хурлаар уг саналын хэлэлцэх бөгөөд ЮНЕСКО-гийн гишүүн 21 орны нийт 200 гаруй соёлын өвийг талаарх асуудлыг мөн хэлэлцэх ажээ.

Түүхэн соёлын дурсгалт газруудаараа алдартай Венеци хот олон жилийн турш  аялагчдын хөлд ихээр дарагддаг билээ. 2019 оны багт наадмын үеэр нэг өдрийн дотор 193,000 орчим хүн тус хотыг үзэхээр цугларч байжээ. Хотын захиргаанаас аялагчдаас хураамж авах журмаар нэг өдөрт ирэх аялагчдын тоог хянах санал гаргасан ч эсэргүүцлийн улмаас цуцлагдсан байна. ЮНЕСКО-гоос гаргасан саналд тус хотын захиргаанаас нааштай хандаж байгаа ба үүний дүнд эрх баригчид түүхэн дурсгалт газруудыг хамгаалж үлдэх алхмуудыг хийнэ байх хэмээн найдаж буйгаа илэрхийллээ