Н.Жаргалмаа

Ням гаригт Балтиморт галт зэвсэгт халдлага болсны улмаас хоёр хүний амь эрсдэж 28 хүн шархджээ. Уг халдлагын сэжигтнүүдийг цагдаагийн газраас эрэн сурвалжилсаар байна.

Мөн өнгөрсөн даваа гаригт Филадельфи мужийн баруун-өмнөд хэсэгт орших Кингсессинг дүүрэгт 40 настай эрэгтэй AR-15 загварын винтов гар буугаар халдлагыг үйлдсэний улмаас долоон хүн шархдаж таван хүн нас барьсан тухай тус мужийн цагдаагийн газраас мэдээлсэн байна. Халдлагад 15-59 насны энгийн иргэд өртжээ.АНУдахь галт зэсгийн халдлага ойрын өдрүүдэд нэмэгдсэн байна. Түүнчлэн Кингсессинг дүүрэгт халдлага болох үеэр Техас мужийн ФортУортын орон нутгийн наадмын дараа буун дуу гарч гурван хүн амиа алдаж, найман хүн шархдсан талаар ВВС мэдээлжээ. Халдлага гарч байгаа талаар Ерөнхийлөгч Жо Байдэн “АНУ даяар удаа дараа гарч буй галт зэсгийн халдлагуудын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн байна.