Д.ДАРАМБАЗАР

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр Д.Түмэнжаргал цээжнээс 330 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Д.Түмэнжаргалын хувьд өмнө нь дэлхийн дэвжээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж байсан юм. Тэбрээр дэлхийн дээд амжилтыг эзэмшигдэг юм. Ингэснээр манай улсын тамирчид найман медалийн эзэд боллоо.