З.БАТЦЭЦЭГ

Коронавирустай тэмцэх нэрийдлээр албадан гаргах практикийг цуцалсны дараа Мексикийн хилээр АНУ руу нэвтрэхийг оролдсон хууль бус цагаачдын тоо хоёр дахин буурсан гэж Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Алехандро Майоркас CNN-д ярьжээ.
"42-р хэсэг" нь коронавирусын тахлын тархалтын эсрэг тэмцлийн хүрээнд АНУ-ын эрх баригчдад орогнол хүсэгчдийг нэн даруй албадан гаргахыг зөвшөөрсөн баримт юм. Сайдын мэдээлснээр, баасан гарагт АНУ-д нэвтрэх оролдлого 6,3 мянга, бямба гаригт 4,2 мянга нь бүртгэгдсэн байна. Энэ тоо гэнэтийн буурсныг А.Майоркас АНУ-ын эрх баригчид хууль бусаар нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд оногдуулах шийтгэлийг чангатгах, хууль ёсны цагаачлалын боломжийг өргөжүүлэх оролдлого хийсэнтэй холбон тайлбарлав.

Эх сурвалж: www.polit.mn