“Анхны жолоочгүй тээврийн хэрэгсэл Алматы хотод туршилтын горимд ажиллаж байна. Энэ нь туршлага хуримтлуулж, маршрутын зураглал гаргаж байгаа бөгөөд хэдэн мянган километр туршсаны дараа анхны арилжааны аяллуудыг төлөвлөж байна. Шаардлагатай журмыг мөн бэлтгэж байна” тус улсын Ерөнхий сайдын орлогч, Хиймэл оюун ухаан, дижитал хөгжлийн сайд Жаслан Мадиевын хэлсэн байна. Туршилтын төсөл нь Астана, Алматы, Коши хотыг хамарч байна.
Жолоочгүй таксиг нийтийн хэрэглээнд оруулж ирэх цаг хугацааны талаар асуусан Ерөнхий сайдынхаа асуултад Хиймэл оюун ухаан, дижитал хөгжлийн сайд Жаслан Мадиев 2027 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг гэж хариулсаныг centralasianow мэдээлсэн байна.