ОХУ-ын Иркутск мужид хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон сайн дурынхан тайгад төөрөөд дөрөв хоносон 70 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Энэ талаар ОХУ-ын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг хэвлэлүүд иш татжээ.

Түүний ач охин дүүргийн цагдаагийн хэлтэст есдүгээр сарын 19-ний шөнө хандаж, эмээ нь ой руу жимс түүхээр яваад гэртээ эргэж ирээгүй гэж мэдээлж өргөдөл гаргажээ. Ингэснээр цагдаагийн 60 гаруй ажилтан, сайн дурынхан ээлжлэн ойг самнаж, эрэл хайгуулд оролцжээ.

Өглөө болоход төөрсөн эмэгтэй утсаа аваад цагдаагийн машины дохиог сонсож байгаагаа цагдаад хэлсэн боловч удалгүй холбоо тасарсан байна. Эрлийн багийнхан бараг дөрвөн өдрийн дараа эмэгтэйг олсон байна. Тэрээр энэ бүх өдрүүдэд цангис жимс идэж, ойгоос олсон ус ууж явсан тул бие нь сайн байсан гэж хэлсэн байна.

Эх сурвалж: zms.mn