Б.ДОЛЖИНЖАВ

 

COVID-19 халдварын тархалтыг хамгийн эхэнд бууруулж, маскаа тайлж, хэвийн амьдралдаа эрт шилжсэн улс бол Шинэ Зеланд. Мөн вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж, богино хугацаанд олон хүнийг хамруулж чадсан гэдгээр нь Шинэ Зеландын эмэгтэй удирдагч Жасинда Ардернийг дэлхий даяараа биширсэн билээ. Тэгвэл тус улсын Засгийн газар COVID-19 цар тахлын эсрэг хэрхэн тэмцэх судалгааг эхлүүлж байгаагаа даваа гарагт зарлалаа. Энэ нь дараа дараагийн Засгийн газар одоогийн Засгийн газраасаа туршлага судлахад тустай хэмээн үзэж байгаа аж. Тиймээс судалгааны хариуг Хатан хааны комисс нэгтгэн дүгнэх юм байна. Иргэдээс авах санал асуулгад  хөл хорионы үеэр хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого буюу төсөв, мөнгөний бодлогын хариу арга хэмжээг хамруулах юм. Ингэхдээ Төв банкнаас хэрэгжүүлсэн тодорхой шийдвэрүүдийг хянахгүй юм байна. Учир нь ирээдүйд ямар нэгэн шинэ төрлийн цар тахал гарвал түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох нь энэ судалгааны гол зорилго юм. Санал асуулгын хариуг 2024 оны дунд үеэр нэгтгэн олон нийтэд танилцуулах аж.

Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Цар тахал хэмээх зүйлтэй хүн төрөлхтөн нүүр тулснаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Тиймээс бид энэ хугацаанд цар тахлын эсрэг хэрхэн ажилласан, ямар сургамж авсан зэргээ нэгтгэх нь ирээдүйн нөхцөл байдлаас сэргийлэхэд тустай” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.

Түүний мэдээлснээр коронавирусын эсрэг нэг удаагийн зурагт хуудас, шуурхай хариу арга хэмжээ, тус улс газарзүйн байрлал нь бусад улсаас хол зэрэг байдал нь Шинэ Зеланд улсыг 2021 оны сүүлч хүртэл халдварын тохиолдол бүртгэгдэхээс хамгаалжээ. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүст тогтоосон вакцины мандат, хилийн хатуу арга хэмжээ буюу удаан хугацааны турш хаалттай байлгаснаас үүдэн энэ жилийн эхээр эсэргүүцлийн жагсаал тус улсад өрнөж байсан билээ. Мөн хөл хорионы үеэр иргэддээ үзүүлсэн санхүүгийн дэмжлэг нь 30 жилийн хугацаан дахь инфляцын хамгийн өндөр түвшинд хүргэсэн хэмээн сөрөг хүчний намууд байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 236 (6968)