АНУ стратегийн бөмбөгдөгч онгоцоо танилцуулав

0
хуваалцах
210
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын батлан хамгаалахын салбарын томоохон гүйцэтгэгчдийн нэг “Нортроп Грумман” хамгийн сүүлийн үеийн стратегийн бөмбөгдөгч “B-21 Raider”-ийг танилцууллаа. Энэ үйл явдлыг үйлдвэрлэгчид цахим хуудас дээрээ байршуулсан байна.Танилцуулга уулзалтад  АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин оролцжээ. Тэрбээр энэхүү үйл явдлыг урьдчилан таамаглаж байсан бөгөөд өмнө нь өөрийн твиттер хуудсандаа үүнийг "түүхэн" гэж тодорхойлсон юм. Үйлдвэрлэгчид бөмбөгдөгч онгоцоо дэлхийн цорын ганц зургаа дахь үеийн онгоц гэж онцолжээ. "Бөмбөгдөгч онгоцны флот бол энэ улсын агаарын хүчний тулгын чулуу бөгөөд бид шинэ үеийн чадавхийг танилцуулж байна. Энэхүү нисэх онгоц нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулан бүтээгдсэн шинэ үеийн үл үзэгдэх технологи юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчин өөрчлөгдөж буй орчинд дэлхийн хаана ч байсан аюул заналхийллийг зогсоож, устгана. Технологийн хурдацтай байршуулалт нь B-21-ийг эдгээр аюулаас урьдчилан сэргийлэхэд бэлэн байх болно" гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Кэти Уорден хэлэв. Зохион бүтээгчдийн хэлснээр, "B-21 Raider" дэвшилтэт үл үзэгдэх технологийн ачаар дэлхийн хаана ч хүрч, цөмийн болон цөмийн бус зэвсэг тээж, агаарын довтолгооноос хамгаалах хамгийн дэвшилтэт системийг даван туулах боломжтой ажээ. Үүний зэрэгцээ тус компани ирээдүйд ийм загварын нисгэгчгүй хэлбэрийг дэлхий нийтэд танилцуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 235 (6967)