З.БАТЦЭЦЭГ

Талархлын баярыг тохиолдуулан Меган Маркл Лос-Анжелес хотын төвийн эмэгтэйчүүдийн төвтэй хамтран ажиллаж, 300 гаруй орон гэргүй эмэгтэйд үнэ төлбөргүй баярын хоол бэлтгэх ажилд биечлэн оролцсон байна. Арчевеллийн албан ёсны вэбсайтаас авсан зурагт гүнгийн авхай бусад сайн дурынхны хамт уламжлалт хулуутай бялууг хэрчиж, саванд хийж байна.

DWC нь ахмад дайчин болон тэдний гэр бүл, бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд зэрэг орон гэргүй эмэгтэйчүүдэд туслах өргөн хүрээний эх үүсвэрээр хангадаг гэж Меган, Харри сангийн вэбсайт дахь албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Сарын сүүлээр хунтайж Харри, Меган Маркл нарын тухай реалити шоуны албан ёсны нээлтийн тов тодорхой болов. Сассексийн гүн, гүнгийн авхай нарын гэр бүлийн амьдралын тухай олон жил хүлээгдэж буй цуврал кино арванхоёрдугаар сарын 8-нд Netflix сувгаар гарч эхэлнэ гэж Америкийн шар хэвлэл Page Six мэдээлжээ.

Эх сурвалж: www.polit.mn