З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахаа амласан бөгөөд энэ нь ЛГБТ залуучуудын ирээдүй хойч үедээ сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах эрхийнхээ талаар ойлголттой болж өсөх боломжийг олгоно. Америкийн удирдагчийн үгийг РИА Новости иш татсан байна.

"АНУ-ын гэрлэлтийн тухай хуулийн төслийг хоёр намын Сенат дэмжсэн. Хайр бол хайр бөгөөд америкчууд хайртай хүнтэйгээ гэрлэх эрхтэй байх ёстой гэсэн үндсэн үнэнийг баталж байна" гэж Ж.Байден хэлэв.

Америкийн сая сая иргэд болон тэдний хүүхдүүдийн хувьд энэ хууль ижил хүйстэн болон үндэстэн хоорондын гэрлэлтийн эрх, хамгаалалтыг хадгална гэж тэр онцлон тэмдэглэв. Улстөрч уг хуулийг батлах үйл явцыг тэргүүлсэн сенатчдад талархаж буйгаа илэрхийлж, хоёр нам дэмжсэн гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn