Финчүүд архины хэрэглээгээ хэмнэж эхэлжээ

0
хуваалцах
210
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

Финляндчууд согтууруулах ундаагаа хэмнэж эхэлсэн бөгөөд төрийн монополь согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулах Alko компанийн борлуулалт өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад бараг 12 хувиар буурсан байна. Энэ тухай Verkkouutiset хэвлэл мэдээлэв.

Улсын хэмжээнд 5.9 сая литр борлуулсан бол 2021 онд 6.7 сая байсан байна. Оргилуун дарсны эрэлт хамгийн их буурсан нь 17.5 хувьтай байна.

Хоёрдугаарт улаан дарс (13.8 хувиар буурсан), шар айраг (12.9 хувь), цагаан дарс (10.8 хувь), спирт (9.3 хувь), ягаан дарс (7.9 хувь) оржээ.

Эх сурвалж: www.polit.mn