Д.АРИУН

Вашингтон зургаан сар шаардаж байгаа бол Бээжин Дональд Трампын АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд уг хэлэлцээрийг сунгах тал дээр байгаа гэж нийтлэлд дурджээ.

 

АНУ болон Хятадын төлөөлөгчид худалдааны хэлэлцээрийг сунгах талаар тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд ховор металлын хангамж маргаантай асуудлуудын нэг болжээ. Энэ тухай есдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотод АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифенг нарын хооронд болсон хэлэлцээрийн дараа Британийн Financial Times /FT/ сонин Америкийн эх сурвалжуудыг иш татан мэдээлсэн байна.

"Хэлэлцээр арваннэгдүгээр сарын 10 хүртэл дуусахгүй тул өнөөдөр сунгах нь тийм ч чухал биш байсан" гэж АНУ-ын албан тушаалтан тус хэвлэлд ярьсан байна. Нийтлэлд дурдсанаар, санал зөрөлдөөн нь голчлон хэлэлцээрийн үргэлжлэх хугацаатай холбоотой юм. АНУ зургаан сар шаардаж байгаа бол Бээжин Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцээрийг сунгах тал дээр анхаарч байгаа аж.

Үүнээс гадна, Вашингтон Хятад улс АНУ болон түүний холбоотнуудад ховор металл нийлүүлэх үүргийнхээ гуравны хоёрыг л биелүүлж байна гэж үзэж байгаа гэж FT-д эх сурвалж мэдэгджээ.

Мөн тус сонинд Бессентийн хэлснийг иш татан, сүүлийн нэг жилийн хугацаанд ажиглагдсан худалдааны тогтвортой байдлыг "хоёр тал хоёулаа хадгалахыг хүсч байна" гэсэн байна.  Хоёр талын төлөөлөгчдийн хоорондох хэлэлцээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлалын өмнө болсон юм.

Эх сурвалж: zms.mn