З.БАТЦЭЦЭГ

 

Уэльсийн нийслэл Кардифф хотод хэдэн мянган хүн гудамжинд гарч, Их Британиас салан тусгаарлахыг уриалав. Энэ тухай Wales Online портал мэдээлэв. Уг арга хэмжээнд оролцогчид тусгаар тогтнолын төлөө туг далбаа, зурагт хуудас барин хотын дундуур алхсаныг тэмдэглэжээ. Тодруулбал, "Хаан ширээний тоглоом" цувралын "Луугийн байшин" киноны гол дүрд тоглосон Британийн жүжигчин Жулиан Льюис Жонс жагсагчдын дунд байжээ. Тэрбээр жагсагчдад хандан үг хэлжээ.

Үүнтэй төстэй арга хэмжээ долдугаар сард Уэльсийн хойд хэсгийн Рексхэм хотод болсон. Үүнд найман мянга орчим хүн оролцсон байна. Зургадугаар сарын сүүлчээр Шотландын Тэргүүн сайд бөгөөд Шотландын Үндэсний Намын тэргүүн Никола Стержеон 2023 оны аравдугаар сарын 19-нд тус бүс нутгийг Их Британиас салан тусгаарлах асуудлаар хоёр дахь санал асуулга явуулахыг санал болгов. Тэрбээр энэ асуудлыг Их Британийн Дээд шүүхэд өгнө гэж мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 191 (6923)