З.БАТЦЭЦЭГ

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш Германы канцлер Олаф Шольцтой уулзаж, Украинд үргэлжилж буй мөргөлдөөний үеэр хүнсний аюулгүй байдлын талаар ярилцсан байна. “Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлер Олаф Шольцтой уулзсан. Ерөнхий нарийн бичгийн дарга, канцлер нар Украины мөргөлдөөн, түүний дэлхий дахинд үзүүлэх нөлөө, тэр дундаа хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцэв. Тэд НҮБ, ХБНГУ-ын хамтын ажиллагааны сэдвийг хөндсөн” гэж олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn