Д.ДАРАМБАЗАР

Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Киргизстан улсын Чолпон-Ата хотноо “Челленж кап-2022” тэмцээнд оролцож эхний хожлоо байгууллаа. Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй энэхүү гурав дахь удаагийн тэмцээнд Киргизстан, Узбекистан, Саудын Араб, Монгол гэсэн улсын тамирчид өрсөлдөж байна. Өрсөлдөгч Киргиз улсын шигшээ баг нь өнгөрсөн долдугаар сард Төв Азийн "Challenge Cup" тэмцээнд Казахстан, Туркменистан, Узбекистаны багийг ялан түрүүлсэн баг юм.

Тэмцээний эхний тоглолт Саудын Араб, Узбекистаны шигшээтэй тоглосноор тоглолт эхэлсэн. Энэ тоглолтод Саудын Араб ялалт байгуулснаар дараагийн тоглолтоо тус багтаа хийхээр боллоо. Мөн энэ тэмцээнд олон улсын волейболын холбооны шүүгч Г.Золбаяр “Челленж кап-2022” тэмцээнийг дэнсэлж байна.

Эх сурвалж: www.polit.mn