П.Лхагва
Азийн ХХ наадмын дугуйн замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд хүрэл медаль хүртсэн, ОУХМ С.Жамбалжамц болон түүний дасгалжуулагч, Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Төгөлдөр болон Монголын дугуйн холбооны удирдлага, төлөөллүүдэд МҮОХ-ны зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.
Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга Монголын дугуйн холбооны удирдлага, дасгалжуулагчид болон нийт баг, бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.