Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчидтай харьцах “тоглоомын дүрэм”-ээ тодорхой болгох ёстой

0
хуваалцах
1420
үзсэн

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын байр суурийг хүргэж байна. 

 

-Боловсролын салбар дахь авлигын асуудалд анхаарах үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн.  Энэ асуудалд ХЗДХ-ийн сайдын хувьд хэрхэн ажиллах вэ?


-Засгийн газраас боловсролын салбар дахь авлигын асуудлаар  Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.  Ажлын хэсэг маань энэ салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана.   1111 төвтэй хамтран өргөтгөсөн байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна.  Ялангуяа Улаанбаатар хотод сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар тойргийн бус хүүхдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр хүлээн авч, бүртгэдэг асуудал их байна. Түүнчлэн нэр хүнд бүхий Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүдийг сорил  шалгалтгүйгээр элсүүлдэг энэ асуудлыг таслан зогсооно.Мөн цэцэрлэгийн хүртээмж адил тэгш байх ёстой гэсэн байр сууринаас ажиллана. 


-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар албан тушаалтнууд багтаж байна вэ?


-АТГ, ЦЕГ, ТЕГ-ын удирлагууд, БШУЯ, Нийслэлийн боловсролын газрын  эрх бүхий албан тушаалтнууд багтсан. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар ч Засгийн газрынхаа энэ үйл ажиллагааг дэмжиж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Дунд шатанд байгаа авлигын асуудлыг таслан зогсоох том зорилтууд бидний өмнө тулгарч байна. Мөн сүүлийн үед цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргүүдийн үндсэн өнгө өөрчлөгдөж байна. Цахим орчинд залилангийн хэрэг их байсан бол одоо бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд бүртгэгдэж байна.  Бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэх хүчирхийллийн хэргүүд их боллоо. Тиймээс энэ чиглэлийн гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох тусгай хөтөлбөр гаргаж, Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна. 


-Засгийн газраас Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг шалгах ажлын хэсгийг мөн байгуулахаар болжээ.  Энэ талаар тодруулахгүй юу?


-Сүүлийн 20 орчим жил манай улсад хийгдэх байсан маш олон том бүтээн байгуулалтууд саатлаа.  Ялангуяа донор, хөрш зэргэлдээ орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр саатаж ажил явдаггүй, тасалддаг. Гэрээлэгч улс орны өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлдэггүй ийм нөхцөл байдлууд үүсч байна. Тиймээс Засгийн газраас Монгол Улсын  Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан  боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон.  Тухайлбал,  Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй. Энэ стратегийн бүтээн байгуулалтууд маань үндсэндээ улс орны бүтээн байгуулалтын хурдасгуур байдаг.  Улс орны эдийн засгийн хөшүүрэг юм.  Гэтэл иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан ард түмний төлөөлөл гэж өөрийгөө нэрлэсэн хэн нэгэн эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж байна.  Үүнийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно.


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа. Стратегийн бүтээн байгуулалтыг гацаасан дээрх асуудлууд энэ хуульд багтаж байгаа юу?


-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг манай яам боловсруулж байна.  Дэд сайд Б.Солонгоо хуулийн ажлын хэсгийг ахалж байна. Удахгүй гадны хөрөнгө оруулагч нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, судлаачид, хуульчдыг хамруулсан    хэлэлцүүлгийг зохион байгуулна.  Ер нь зөвхөн энэ хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, асуудал шийдэгдэнэ гэж харж болохгүй.  Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчидтай харьцах "тоглоомын дүрэм"-ээ маш тодорхой болгох ёстой. Стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтуудыг тасалдуулах үйл явц, гадны хөрөнгө оруулалтыг захиалгаар тасалдуулдаг энэ үйлдлүүдэд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэдэг ийм механизм нь мөн тодорхой болох ёстой юм.  Тоглоомын дүрэм, авсан лизенц, дуудлага худалгаагаар мөнгөө төлж авсан тусгай зөвшөөрөл нь яг таг хугацаандаа хэрэгждэг боломжийг бид хөрөнгө оруулагч нарт олгох ёстой.  


-"Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувиар бууруулсан" гэсэн агуулгатай мэдээлэл цахим орчинд тарсан.  Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?


-Баабар гуайд нэг зүйлийг хаяглаад хэлчихмээр байна.  Олон улсын энэ хямралт нөхцөлд улс орноо бодооч ээ. Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлдэг энэ үйлдлээ 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 148 (6880)