Өчигдөр хилийн боомтоор 959 нүүрс тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

0
хуваалцах
550
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

Гашуунсухайт хилийн боомтоор өчигдөр /2022.07.04/ нүүрс тээврийн 501 автомашин, Ханги боомтоор 215, Булган боомтоор 96, Шивээхүрэн боомтоор 147 автомашин хил нэвтэрчээ. Харин зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ.

Манай улс оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn