Н.МӨНХЖИН

Палестины лидер Махмуд Аббас Палестины автономийг Палестин улс хэмээн нэрлэх зарлиг гаргасан нь Израиль, Палестины харилцааг дахин хурцадмал байдалд оруулж, хоёр талын хооронд үзэл суртал, мэдээллийн дайн өрнөхөд хүргээд байна. Израилийн Мэдээллийн сайд Юлий Эдельштейн “Известия”-д ярьж байна.

-1992 онд Осло хотод палестинуудтай байгуул­сан энхийн гэрээг цуцла­хыг шаардсан Израилийн улстөрчдийн дотор та анхнаасаа байсан. Саяхан НҮБ-ын Ерөнхий Ас­самб­лей Палестины ста­тусыг дээшлүүлж ажиглагч-ул­сын түвшинд аваачлаа. Израильд одоо энэ тухай л их ярьж байх шив дээ..?

-1999 онд АНУ-ын Тө­рийн департамент дээр болсон зөвлөгөөн дээр “Эдельштейн мэтийн ухаан­тай, хэрсүү хүмүүс яаж Ослогийн гэрээг эсэр­гүүцэж чаддаг байна аа” хэмээн ярьж байсан. Одоо энэ гэрээг хүчингүй бол­гох талаар их ярьж байна. Үнэн хэрэгтээ, Ослогийн гэрээ гэж байхгүй болчих­соныг бүгд ойлгож байгаа. Кнессет (Израилийн пар­ла­мент) тарчихсан. Нэгдү­гээр сарын 22-ны сонгуу­лийн дараа бид энэ асуудал руу дахин орж хэлэлцэх болно.

-Израиль улс ийм авир гаргах нь өрнөдөд таалаг­дахгүй байгаа юм биш үү?

-Баруун Европт Из­раи­лийн бүтээгдэхүүнийг бойкотлох тухай яригдаж байсныг санаж байгаа биз дээ. Та компьютер, гар утас хэрэглэж байгаа бол шууд хаях хэрэгтэй, яагаад гэвэл тэр нь Из­раилийн технологиор бүт­сэн. Эмнэлэгт таны хэн нэгэн хамаатан садан хэв­тэж байгаа бол израиль эм тариа, израиль тоног тө­хөөрөмжөөр эмчилж бо­лох­гүй. Эхнэр чинь Израи­лийн эрдэс бодис орсон гоо сайхны бүтээг­дэхүүн хэрэглэж болохгүй, хүүхэд чинь Израильд ур­гаагүй ч израиль техно­логи оролцсон жимс, ногоо идэж болохгүй. Ийм бой­кот гэж байж болох уу.

-Израилийн дүр төр­хийг засч залруулах санааг танай яам дэвшүүлсэн. Энэ их хэцүү юу?

-Дэлхийн ихэнх хү­мүүс Ойрхи Дорнод дахь газар нутгийн маргаан гэж чухам юу болохыг ойлго­доггүй. Яагаад олон арван жил эвлэрч чадалгүй, нэг нэгийгээ алаад хядаад байдаг юм бэ гэж асуудаг. Өрнөдийн хэвлэлүүд ун­шигчдаа төөрөгдөлд оруулд­гаа нуудаггүй. Жи­шээ нь CNN, BBC па­лестинууд бол алан хядаг­чид гэдгийг хасаад л мэ­дээлчихдэг. Израилиуд гэм зэмгүй палестин жаа­лууд руу гэнэт буудаад эхэллээ гээд л мэдээлж байдаг.

-“Арабын хавар” Из­раиль болон Палестины автономид ирэх болов уу?

-“Арабын хавар” бүх Ойрхи Дорнодыг дайрч, бүгд ардчилсан орон болох гэж байна, одоо Не­таньяху тэргүүтэй Израиль улсын ээлж ирж байна гэхчилэн бичиж л байдаг. Тийм зүйл байхгүй ээ. Палестины, тэр тусмаа Иудей, Самар, Баруун эр­гийн иргэдийн хувьд гэ­вэл, тэнд эдийн засгийн өсөлт 10 хувьтай байгаа болохоор бослого, эсэр­гүүцэл гарах магадлал тун бага.

-Израиль улс Ираны цө­мийн байгууламжид цо­хилт өгөх гэж байна гэж Израилийн хэвлэлээр их бичиж байна. Энэ нь Иран руу сэтгэл зүйн довтолгоо хийж буй хэрэг үү?

-Израиль улс Ираны эсрэг цохилт өгөхийн тулд хориг арга хэмжээ авч байна гэж олон улс орон үзэж байх шиг байна. Ираны валют нуран унаж, Ахмадинежад эдийн зас­гийн ямар нэг шинэчлэл хийе гэж парламентаа шахаж эхэллээ. Ираны нийгэм дотроо тайван бус байна. Тегераны эсрэг хориг арга хэмжээг чан­гатгая гэж байгаа хүмүүс нь цэрэг дайны мөргөл­дөө­нөөс сэргийлж байгаа хүмүүс юм. Харин хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаа хүмүүс нь шууд дайн тулаан руу түлхэж байгаагаас өөрцгүй.

-Ираны дотоодын сө­рөг хүчинд найдвар байгаа болов уу?

-Ираны нас биед хүр­сэн иргэд бүх юм өөрөөр эргэж болох байсныг мэд­дэг. 1979 оны лалын хувьс­галаас өмнө Иран нь аялагч, жуулчдын сонирх­лыг татсан, очиж амрах, цэнгэх дуртай газрын нэг байсан. Хориг арга хэм­жээ үйлчилсээр байвал Иранд ямар нэг өөрчлөлт гарах нь гарцаагүй.