З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хууль сахиулах байгууллагыг шинэчлэх тухай тушаалд гарын үсэг зурлаа. Тэрбээр "Би саяхан цагдаагийн байгууллагад сүүлийн хэдэн жилд хийсэн хамгийн чухал шинэчлэлийн тушаалд гарын үсэг зурлаа. Энэ нь холбооны хууль сахиулах байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, амьсгал боогдуулах арга хэрэглэхийг хориглох, урьдчилан мэдэгдэлгүйгээр байранд нэвтрэх боломжийг хязгаарлах гэсэн зүйлийг хийх болно" гэж твиттер хуудастаа бичжээ. Мөн гарын үсэг зурсан зарлиг нь төрийн болон хотын түвшинд хууль сахиулах байгууллагуудад мөн адил арга хэмжээ авахыг уриалж байна гэж онцлон тэмдэглэв.

Цагаан ордны хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлснээр Ж.Байдены тушаалд үүнээс гадна цагдаагийн ёс зүйн зөрчлийн талаарх үндэсний мэдээллийн сан бий болгох, биеийн камерыг заавал зүүх, хүч хэрэглэхийг хязгаарласан шинэ стандартуудыг батлах, сэргээн засварлах, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл өгөх, хууль сахиулах байгууллагуудын цэргийн техник худалдан авах хязгаарлалтыг тэлэх багтжээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд Миннеаполис хотын цагдаа нар африк гаралтай америк иргэн Жорж Флойдыг баривчлахдаа амьсгалыг нь боогдуулжээ. Удалгүй тэр хүн эмнэлэгт нас баржээ. Үүний дараа АНУ-д эрх баригчид хар арьстнуудад харгис хэрцгий хандаж буйг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан эхэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)