Шольцын нам Германы хойд хэсэгт хүчтэй ялагдал хүлээв

0
хуваалцах
320
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

Германы Канцлер Олаф Шольц тэргүүтэй Германы Социал демократ нам Германы хойд хэсгийн Шлезвиг-Гольштейн мужид болсон орон нутгийн сонгуульд бага дүн үзүүлсэн гэж Politico бичжээ. Тус хэвлэлд мэдээлснээр сөрөг хүчин Христийн ардчилсан холбоо  санал хураалтыг тэргүүлж, урьдчилсан дүнгээр 43 хувийн санал авчээ. Социал демократ нам 15.5 хувийн санал авсан нь 2017 оны орон нутгийн сонгуулиас 12 хувиар бага байна. Үүний зэрэгцээ эрх баригч эвсэл дэх Социал демократ намын хамтрагчид болох Чөлөөт ардчилсан нам ч хамгийн сайн үр дүн үзүүлээгүй. Долоон хувиар гарсан нь таван жилийн өмнөх сонгуулийн үр дүнгээс 4.5 хувиар доогуур үзүүлэлт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

Иргэн
Монголчуудаар хар ажил хийлгүүлдэг АНУ ба Баруун Европоос өшөөгөө авах хэрэгтэй. Монголчууд аа, энэ даалгаварт нэгдцгээ!