Япон, Тайланд батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

0
хуваалцах
417
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Япон, Тайландын төрийн тэргүүнүүд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулжээ. Тус хоёр улс эдийн засгийн харилцаагаа сайжруулахаар төлөвлөж байгаа юм. Японы ерөнхий сайд Фүмио Кишида Зүүн өмнөд Азийн гурван орны айлчлалаа дуусгасны дараа энэ гэрээг үзэглэлээ.

 Гэрээний хүрээнд Японоос Тайланд руу батлан хамгаалах чиглэлийн зэвсэг, техникийг илгээх юм. Энэ талаар Тайландын ерөнхий сайд Прают Чан Оча хамтарсан мэдэгдлийг уншихдаа “Японы хөрөнгө оруулалт Тайландын үндэсний батлан хамгаалах салбарыг сайжрахад тусална гэдэгт итгэж байна. Батлан хамгаалах салбар бол Тайландын хамгийн чухал салбар юм” гэжээ. Тэрбээр мөн Тайландын хамгийн том хөрөнгө оруулагч болох Японтой таван жилийн турш эдийн засгийн хамтрагч байх төлөвлөгөө боловсруулж, нийлүүлэлтээ сайжруулах талаар ярилцжээ.

Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида “Тайландын ерөнхий сайдын аль ч бүс нутагт тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүчирхийлэл явуулахыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж хэлсэнтэй би санал нэг байна” гэж ярьсныг “CNN” дамжуулав.  Мөн Японоос Тайландын цар тахлын дараах эдийн засгаа сэргээхэд туслах зорилгоор 385 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

Япон бол цахилгаан хэрэгсэл, авто машин үйлдвэрлэл, инженер, дэд бүтцийн хөгжлөөрөө Зүүн Өмнөд Азид тэргүүлдэг орон юм. Энэ бүсэд Зүүн өмнөд Азийн хамгийн том худалдааны түнш Хятад улс багтдаг. Гурван өдрийн айлчлалаараа Кишида Вьетнам, Индонезид зочилсон юм. Түүний айлчилсан орнуудаас ганцхан Сингапур л  Москвагийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдээд байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)