Америкт 22 сая орчим ази гаралтай америк амьдарч байна

0
хуваалцах
427
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-д амьдардаг Ази гаралтай америкчуудын тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ч тэдний түүх, соёлыг нэг их чухалд тооцохгүйгээр тусдаа өөр бүлэг мэт үзэж байна. Тэд хүүхэд наснаасаа эхлэн “цөөнхийн бүлэг” хэмээн тусгаарлагдаж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дунд өсөж томорч байна. Тухайлбал,  хамгийн сүүлд цар тахал Азиас эхлэн тархсантай холбоотойгоор азиудын эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн билээ. Тэднийг гадуурхаж болохгүйн учир шалтгааны талаар “СNN”-д гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Ази гаралтай Америкчуудын боловсролын түвшин өндөр

 

Ази гаралтай америкчууд гэсэн бүх азиудыг нэгтгэсэн нэр томъёог анх 1968 онд хэрэглэж эхэлжээ. Тодруулбал, Калифорнийн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд Хятад, Япон, Солонгос, Филиппинийн төгсөгчдийг  улс төр болон нийгмийн нэг бүлэг болгохдоо энэ нэршлийг ашиглажээ.

Өнөөдрийн байдлаар америкт 22 сая орчим Ази гаралтай Америк амьдарч байна гэсэн тооцооллыг “US Census” гаргажээ. Энэ нь Америкийн нийт хүн амын долоо орчим хувийг эзэлж байгаа юм. Өөрсдийгөө Хятад, Энэтхэг, Филиппин гаралтай гэж тодорхойлсон хүмүүс Америк дахь азичуудын гурван том бүлгийг бүрдүүлж байна. Азичуудын ихэнх нь Калифорниа, Нью Йорк, Техас, Хавай мужийн том хотод амьдардаг. Тухайлбал, Калифорниа мужийн хүн амын гуравны нэг нь Ази хүн. Тэднээс хятадуудын ихэнх, Филиппин, Солонгос, энэтхэгүүд нь Лос Анжелес хотод, Энэтхэг, Вьетнам, пакистанчууд Техас мужид амьдарч байна.

Ази гаралтай америкчууд өнгөт арьстнууд болон цагаан арьстнуудтай харьцуулахад боловсролын түвшин өндөр ч  эдийн засгийн боломж эрс ялгаатай байдаг. Тэдний зарим нь цагаан захтны ажил эрхэлдэг бол бусад нь бага цалинтай үйлчилгээний салбарт ажилладаг. Тодруулбал, гоо сайхны салбарт ажиллагсдын 57 хувийг бүрдүүлдгийн ихэнх хувийг маникюрын салон эзэлж байгаа судалгааг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо мэдээлжээ.

 

Жилийн дундаж орлого 100 мянган доллараас их

 

Их сургууль төгссөн, 25-аас дээш насны Азиудаас Энэтхэг, тайваньчууд хамгийн өндөр орлогыг олж байна. Тэдний өрхийн жилийн дундаж орлого 100 мянга орчим ам.доллараас илүү  байна. Харин Өмнөд Азийн орны иргэд маш бага орлого олдог аж.

Энэ талаар Зүүн өмнөд Азийн нөөцийн төвийн гүйцэтгэх захирал Куиен Дин “Манай бүс нутгийн иргэд бага орлоготой иргэдийн адил тэмцэж байгааг хүмүүс олж хараасай гэж бид их хүсэж байна. Ази гаралтай америкчууд сайн ажилладаг гэсэн хэвшмэл ойлголтоос болж ингэж эрчимтэй тэмцэхээ  больсон. Орлогын ялгаа нь Ази хүн Америкт хэрхэн ирсэн, тэдэнд ямар асуудал тулгарч байгаа зүйлээс хамаардаг” гэж ярилаа. Америкт 11 сая орчим бичиг баримтгүй цагаач амьдардгийн 1.5 сая Ази хүн байна гэж тус улсын Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)