Ц.Цэндбаатар ялалт байгууллаа

0
хуваалцах
917
үзсэн

Д.ДАРАМБАЗАР

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийлээ. Тэрбээр Азербайжаны тамирчин Рауф Агаевтай тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа. Тэрбээр Москва хотод хийсэн хоёр тулаандаа ялалт байгуулаад байна. Мөн мэргэжлийн боксын замналдаа нийт дөрөв тулалдаж дөрөв ялаад байна. Харин түүний өрсөлдөгч Рауф Агаев 33 ялалт, 14 ялагдалтай боллоо. Тэрбээр хамгийн анх 2018 оны есдүгээр сард мэргэжлийн боксын тулаанаа Йосеф Оманагийн эсрэг хийн ялж байсан юм. Харин жилийн дараа буюу 2019 онд Хятадад дахин тулаанд орж, ялалт байгуулсан. Харин Г.Баярхүү Оросын Хикмет Гараевтай тулалдсан ч ялагдал хүлээлээ.

Эх сурвалж www.polit.mn