АНУ-ын цэргийн багийг Зүүн Европ руу шилжүүлнэ

0
хуваалцах
348
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын эрх баригчид цөөн тооны цэргийн нэмэлт бүрэлдэхүүнийг Зүүн Европ руу илгээж эхлэх бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдэд мэдэгдэв. “Би ойрын хугацаанд АНУ-ын цэргийг Зүүн Европ, НАТО-гийн орнууд руу шилжүүлнэ" гэж Цагаан ордны хэвлэлийн алба Америкийн удирдагчийн хэлснийг иш татжээ. Украины нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл байгаа эсэхийг Ж.Байденаас асуухад “Сүүлийн хоёр цагт лав алга" гэж хариулсан байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, АНУ Европ руу 8500 цэргээ илгээхэд бэлэн байгаа ч энэ асуудлаар эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэжээ. Түүний хэлснээр эдгээр нь байлдааны, тагнуулын, нисэхийн, эмнэлгийн болон тээврийн ангиуд байх юм. АНУ НАТО-гийн холбоотон орнуудын нутаг дэвсгэрээс гадуур Европт цэргээ байрлуулах бодолгүй байгаа талаар Ж.Кирби “CNN” телевизэд ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)