Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр саатууллаа

0
хуваалцах
1234
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

Казахстаны тусгай албаныхан тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн саатуулжээ. Энэ тухай Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны хэвлэлийн албанаас мэдээлэв. “Энэ сарын 6-нд Үндэсний аюулгүй байдлын хорооноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрүүгийн хуулийн нэгдүгээр хэсгийн 175 дугаар зүйлд заасан эх орноосоо урвасан гэх үндэслэлээр урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Мөн өдөр уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэж буй Карим Масимов болон бусад хүмүүсийг түр саатуулах төвд хорьсон тухай мэдэгдэлд дурджээ.

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев энэ үймээнтэй холбоотойгроор 56 настай К.Масимовыг албан тушаалаас нь чөлөөлж, хорооны шинэ даргаар Улсын аюулгүй байдлын албаны дарга асан Ермек Сагимбаевийг томилжээ. Энэ сарын 7-нд "Хабар-24" телевизийн эфирээр Казахстаны улс төрийн шинжлэх ухааны доктор, дипломат, нийгмийн зүтгэлтэн Ермухамет Ертысбаев хэлэхдээ “Казахстанд болсон төрийн эргэлт хийх оролдлогын цар хүрээ нь тус улсын эрх мэдлийн дээд шатанд хэн нэг нь урвасан байгааг гэрчилж байна” гэсэн юм. Тэрбээр цааш нь “Үндэсний аюулгүй байдлын хороо ууланд байрлах хэт даврагчдыг сургах баазуудын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан. Алматыгийн нисэх онгоцны буудал руу харгис этгээдүүд халдлага үйлдэхээс 40 минутын өмнө түүний хамгаалалтыг бүрмөсөн буулгах тушаал өгсөн” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 6 (6738)

зээл
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.